 |
|
 |
|
1914 оны үеийн Монголын газар нутаг |
|
|
 |
|
 |
1914 оны үеийн Монголын газар нутаг
2013-04-05Тайлбар: 1914 оны үед нөхөр Эл гэзрын зургийг И.Я.Коростовец В.Котвичийн хамтаар 1914 онд хийсэн болно.  И.Я.Коростовец
ван Яковлевич Коростовец Монгол улсын засгийн газартай хэлэлцээ хийх Хаант Оросын Засгийн газрын бүрэн эрх барих төлөөлөгчөөр 1912 оны 9 дүгээр сард томилогдон Нийслэл Хүрээнд ирж, хоёр тал 3 сар хэлэлцээр хийсний үр дүнд Монгол - Оросын Найрамдлын гэрээ болон уг гэрээнд хавсран тогтоосон худалдааны гэрээнд 1912 оны 11 дүгээр сарын 3-нд гарын үсэг зуржээ.
1912 оны 11 дугаар сарын 3-нд Орос улстай хэлэлцээр хийж, Найрамдлын гэрээ байгуулсан явдал нь Монголын хувьд улс төрийн чухал ач холбогдолтой зүйл байлаа. Эл гэрээгээр Хаант Орос улс Монгол, түүний засгийн газрыг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн бөгөөд энэ нь цаашид Монголын тусгаар тогтнолоо бэхжүүлэхэд чухал түлхэц үзүүлсэн алхам болсон юм. Монгол улсаас Хаант Оростой ийнхүү гэрээ байгуулсан явдал нь Хятадаас Монголын байдалд хандаж байсан урьдын эзэгнэх хандлагад тодорхой цохилт болж, Хятадын Засгийн газрыг Орос улстай Монголын асуудлаар хэлэлцээ хийхэд хүргэсэн юм.
Хэдийгээр 1912 оны Монгол Оросын найрамдлын гэрээ, худалдааны протоколыг эдийн засгийн асуудлыг голлон шийдвэрлэхэд чиглэсэн хэмээн тодорхойлдог боловч эл гэрээ Монголын хувьд улс төрийн онцгой ач холбогдол агуулсан юм. Орос Монголын хооронд ийм гэрээ байгуулагдсан явдал нь өөрөө монгол хятадын хооронд тогтсон байсан урьдын харилцаа ул болж, түүнд цэг тавьсан төдийгүй, Шинэ Монгол улс дэлхийн аль ч улс оронтой эн тэгш харилцах боломж нээж өгсөн юм.
Энэ гэрээ нь Монгол улс тусгаар тогтнолоо тунхаглан зарласнаас хойш Монгол улсын олон улсын харилцаанд эзлэх статусыг тодорхойлоход хууль эрхийн анхны бодитой баримт бичиг болсон юм. Энэ хэлэлцээрээр:
1. Монгол бол эзэн хаантай, Засгийн газартай улс мөн, 2. Монгол нь өөрийн улсын цэрэг байгуулах эрхтэй, 3. Монгол нь «өөртөө тогтнож, өөрөө эзэрхэх» ёс журамтай, 4. Монгол нь өөрийн нутгаас Хятадын цэрэг ба эрх баригчдыг үлдэн гаргасан бөгөөд дахин өөрийн газарт Хятадын цэрэг ба нүүдлийн иргэдийг үл оруулах эрхтэй, 5. Монгол нь Хятад болон бусад гадаад улстай хэлэлцээ хийж өөр гэрээ байгуулах эрх бүхий этгээд мөн гэдгийг Орос улсын Засгийн газар хүлээн зөвшөөрч эдгээрийг «алдагдалгүй сахихад» цөм тусална гэж Орос улс өөртөө үүрэг авсан байлаа. Гэрээ нь тухайн тодорхой нөхцөлд Монголд нилээд дэвшилттэй алхам болсоныг тэмдэглэх учиртай. Эл хэлэлцээрээр монголчуудын санал болгосон Өвөр Монгол, Баргыг Монголд дагаар орох асуудлыг хэлэлцэхээс оросууд эрс татгалзаж, Петербургт Монголын элчин суулгах тухай асуудал мөн татгалзсан хариу авчээ. Өвөр Монголын асуудал нь урьд нь Орос Японы хооронд байгуулсан нууц гэрээгээр нэгэнт шийдэгдсэн байсан бол Оросын нийслэлд Монголын элчин нээх асуудал нь Орос улс нэгэнт Монголын тусгаар тогтнох эрхийг Хятадын харьяаны автономиор хязгаарлах бодолтой байсан учраас татгалзсан санал авсан байна.
Оpосын гадаад явдлын яамны сайд Сазанов Монголын засгийн газаpтай хэлэлцээ хийх Оpосын бүpэн эpхт төлөөлөгч Коpостовецид 1912 оны 8 дугааp саpын 23-нд илгээсэн зааваpтаа: Хаант Оpосоос Монголд явуулах бодлогыг “манай хязгааpтай хил дэpлэх энэ мужид цэpгийн хүчтэй улс байгуулахгүй байхыг эpмэлзэх” явдал хэмээн тодоpхойлоод “тавьсан зоpилгоо хэpэгжүүлэхийн тулд 1. Халхад үндэсний эpхийг олгох, 2. Тэнд хятадын цэpгүүдийг оpуулахгүй байх, 3. Халхыг хятадуудааp колончлуулахгүй байх гэсэн гуpван нөхцли йг хангахааp төлөвлөж байна” хэмээн дуpьдсан байдаг. Энэ нь Монголын Хятадаас тусгааp тогтнох асуудал Оpосуудын ашиг сониpхолд ямаp нэгэн хэмжээгэээp нийцэж байсан хэмээн үзэж болох бөгөөд үүгээрээ И.Коростовец Монголын хувьд томоохон хувь нэмэр үзүүлж чадсан дипломат яах аргагүй мөн юм.
Энэхүү Хаант Оросын Монголын талаар баримтлах бодлогыг боловсруулах үйл явцын талаар нэгэн шинэ мэдээ бидэнд олдсон бөгөөд тэр нь 1912 оны 5 дугаар сарын 6, 14- 18 ны өдрүүдэд ОХУ-ын Гадаад яамнаас зохион байгуулсан «Монголын асуудлаарх сайд нарын цуглаан» -д холбогдох ОХУ-ын Гадаад яамны архивт буй материал болно. Эл тусгай цуглаан-хуралд ОХУ-ын Гадаад яамны орлогч сайд Нератов А.А., Цэргийн яамнаас нэг хүн, Газрын хөгжил, худалдаа үйлдвэрийн төв газраас 2 хүн, Тээврийн яамнаас 2 хүн, Худалдаан үйлдвэрийн яамнаас 2 хүн, Сангийн яамнаас 2 хүн, Гадаад яамнаас 2 хүн (Коростовец И., Козаков) оролцсон байна. Энэ хурлаас Монголын талаар ОХУ-ын баримтлах бодлогын үндсийг тодорхойлсон бөгөөд түүнд Нератов, Коростовец, Козаков нар голлох үүрэг гүйцэтгэсэн байна. “И.Я.Коростовецийн гэрээ Монгол улсыг байгуулахад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн юм” хэмээн Барон Нольде үнэлсэн байна. Түүний энэ ололтыг 1913 онд Крупенский Хятадын байгуулаххэлэлцээрийн үндэс болгож, А.Я.Миллер 1915 онд Хиагтын Орос, Хятад, Монгол гурван улсын гэрээгээр эцэслэн баталсан юм хэмээн тэрбээр дүгнэсэн байна. Иван Яковлевич Коростовецийг Хүрээнд байх тэр үед монгол алтайн хэл судлалын нэрт эрдэмтэн В.Котвич Монголд ирж, Орхон зүгт эртний судлалын ажлаар аялал хийж, Монгол орныг шинжлэн судалж явах үедээ хоёул хамтран Монголын газрын зураг зохиосон нь хожим хэвлэгдсэн И.Майскийн номонд болон түүний Германд нийтлэгдсэн номонд үлдсэн юм.
Тэрбээр 1913 оны 5 сарын эцэс хүртэл Нийслэл Хүрээнд сууж байсан бөгөөд дараа нь Тегеранд суух Оросын элчингээр томилогдон тэнд 1917 оны Октябрийн хувьсгалтай золгосон байна. Коростовец төрийн жинхэнэ зөвлөх действительный статский советник цолтой байсан бөгөөд энэ нь тухайн үеийн Оросын дипломат албанд он удаан жил ажилласан нэр нөлөө бүхий төрийн зүтгэлнүүдэд олгож байсан (цэргийнхээр бол генералын хэмжээний цол) цол ажээ. Тэрчлэн хаант Оросын дипломат албаны хамгийн өндөр хэргэм болох Төрийн нууц зөвлөхийн хэргэмийг ч И.Я.Коростовец хүртсэн байсныг ч энд хэлэх хэрэгтэй. 1915 оноос тэрээр Оросын Гадаад хэргийн яамны зөвлөлийн гишүүн болжээ. Өөрөөр хэлбэл, түүний туршлага, мэдлэгийг өндөр түвшинд үнэлж байсан хэрэг юм.
Иван Яковлевич Коростовец монголчуудын тухай бүр XIII зуунаас ХХ зууны хориод оны дунд үе хүртэлх түүхийн талаар, түүний дотор Монголын Нийслэл Хүрээнд сууж байсан үеийнхээ талаар хийгээд 1912 оны Орос Монголын хэлэлцээрийн талаар маш тодорхой бичиж, «Чингис хаанаас Зөвлөлтийн Бүгд Найрамдах Улс хүртэл» (От Чингис хана до Советской республики) гэсэн нэртэйгээр Берлин, Лейпцигт 1927 онд немец хэлээр хэвлүүлжээ. Түүний эл бүтээл 1930 онд япон хэлээр хэвлэгдсэн байна. 1931 онд их зохиолч Дашдоржийн Нацагдорж Шинжлэх ухааны хүрээлэнтэй Коростовецийн «Чингис хаанаас ардын засагт Бүгд Найрамдах улс» номыг герман хэлнээс монгол хэл дээр орчуулахаар хэлэлцэн тогтож байсан баримт архивт хадгалагдаж байна. Уг баримтанд «Чингис хаанаас эхлэн ардын засгийг хүртэл Монголын түүхт байдал ба улс төрийн харилцаа зэргийг гаргасан нэгэн дэвтэр номыг герман хэлнээс монгол хэл дээр Нацагдоржоор орчуулгахаар хэлэлцэн» тохирч байсан ажээ. Коростовецийн уг номыг Д.Нацагдорж Германд сурч байхдаа авч улмаар нутагтаа авчран дээрх тохиролцооны дагуу монголчилж эхэлсэн байна. Гэвч Д.Нацагдорж эл зохиолыг бүрэн орчуулж дуусаагүй бололтой байна. Учир нь уг номын сүүлчийн хэсгийг орчуулан төгсгөхөөр ажиллаж байсан хэмээн архивын баримтанд дурьдсан байна.
Түүний эл ном герман хэлээр 1926 онд хэвлэгдсэний дараахан 1930 онд Оросын хуульч Барон Э.Нольде ”Далекое и близкое” хэмээх нэртэй түүхэн найруулал орос хэлээр бичиж, Парист хэвлүүлсэн байна. Нольде эл бүтээл дотроо “И.Я.Коростовец Монголд” хэмээх өгүүлэл бичиж, түүндээ “Монгол улсыг байгуулсан явдал бол Эзэнт Орос улсын дипломат бодлогын нэгэн томоохон ололт” хэмээн тэмдэглэж, “эдүгээ зөвлөлтжсөн боловч БНМАУ-д Цагаан хааны нэрээр И.Я.Коростовец 1912-1913 онд Монголд түүхэн айлчлалынхаа үеэр буй болгосон халдашгүй байдал одоо хэвээр хадгалагдсаар байна” хэмээн бичжээ.
Монголын 1911 оны үндэсний хувьсгал ид өрнөж байх үед Бээжин дэх Оросын элчин Коростовец Их Хүрээнд сууж байсан Оросын консул Лавдовский нар «Хэрвээ бид монголчуудад туслахаа татгалзах юм бол өөр нэгэн этгээд (Япон) хүрч ирээд бидний байрыг эзлэх болно» хэмээн санал солилцож байсан билээ. Иван Яковлевич Коростовец 1910 оны 11 дүгээр сард Хаант Оросын Гадаад явдлын яамны сайд Сазоновт илгээсэн цахилгаан утсандаа: Орос нь Орос Японы гэрээгээр олж авсан эрхээ ашиглаж, Гадаад Монголд нилээд чөлөөтэй үйл ажиллагаа явуулахыг хүсэж байсан бол 1911 оны зун 7 дугаар сарын 30 ны өдөр мөн сайд Сазоновт илгээсэн цахилгаандаа Халхад тэргүүлэх үүрэг гүйцэтгэхээс татгалзах гэвэл Японыг зоригжуулж, тэд бидний орыг огтхон ч эргэлзэлгүй эзлэх болно хэмээн анхааруулж байжээ.
В.Д.Котвич 1912.4.23-нд Да лам Цэрэнчимидэд бичсэн нэг захидалдаа, “Орос, Монгол хэл бичиг мэдэх бусад дэлхий дахины элдэв сайн ёс журам мэдэх эрдэмтэн олон хүн маш чухал тул эртнээс нэн яаралтай нэг буюу хоёр сургууль нээж, үүндээ ноёд, харцын ялгалгүй хүүхдийг сургаж орос хэл сурсан хойно орос сургуульд явуулж, Монгол Улсад аль чухал эрдмийн зүйлд сургах хэрэгтэй. Эрдэм ухаантан үгүй Хан төр өнө удаан тогтож эс чадна” хэмээн бичиж байжээ. Польшийн шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн, хуучин Зөвлөлт Холбоот Улсын шинжлэх ухааны академийн сурвалжлагч гишүүн, Монголын судар бичгийн хүрээлэнгийн жинхэнэ гишүүн, Ленинград болон Львов хотын их сургуулийн профессор, Польшийн Дорно дахины судлалын нийгэмлэгийн анхны дарга, Польшийн ард түмний авьяаслаг хүү, нэрт монголч эрдэмтэн Владислав Людвикович Котвичийн мэндэлсний 140 жилийн ой болж байна.
ВЛ. Котвич ВЛ. Котвич 1872 оны гуравдугаар сарын 20-нд Вильно хотод төржээ. 10 настайдаа гимназид орж суралцаад 1890 онд төгсөн, улмаар 1891 онд Петербургийн их сургуулийн дорно дахины хэлний ангид элсэн орж, монгол, манж, нангиад хэлний ангийг 1895 онд I зэргийн дипломтой төгсч, сургуульдаа туслах багшаар ажиллажээ.Тэрээр 1900 оноос монгол, манж хэлний тэнхимийн багш, эрхлэгчээр дэвшин ажилласан байна. Энэ үеэс эхлэн өөрийн амьдралаа дорно дахины судлал тухайлбал, монгол судлалыг хөгжүүлэх, шинэ залуу эрдэмтдийг Сургаж хүмүүжүүлэхэд зориулжээ. Котвич 1920-1922 он хүртэл Ленинградын Дорно дахины судлалын хүрээлэнгийн захирлаар томилогдон ажиллаж байгаад Польшийн Ян Казимежийн их сургуульд алс дорнодын тэнхимийн эрхлэгч болжээ. Тэр цагаас хойш Польшид дорно дахины судлалыг хөгжүүлэх үйлст идэвхтэй оролцсон юм. Улмаар Львов хотын Ян Казимежийн их сургуулийн дорно дахины судлалын хэсэг эрдэмтэн багш нарын санаачилгаар Польшийн дорно дахины судлалын нийгэмлэг байгуулахад ВЛ.Котвич 1930- аад онд түүний анхны даргаар сонгогдон 1944 оны аравдугаар сарын 3-нд насан өөд болтлоо ажиллажээ. Тэрээр амьдралынхаа туршид эрдэм шинжилгээний 140 гаруй ном, өгүүлэл бичиж хэвлүүлсний дотор монгол судлалын бүтээлүүд голлох байр эзэлдэг. ВЛ.Котвич оюутан байхаасаа халимаг хэл аялгууг судлах шинжилгээний ангид удаа дараа оролцож байсан бөгөөд тэрээр цуглуусан эх хэрэглэгдэхүүн дээрээ тулгуурлан 1905 онд Халимаг ардын оньсого, зүйр цэцэн үгсийг орос орчуулгын хамт, 1910 онд туульч Овлайн Элээгийн хайлсан “Жангар” туульсын 10 бүлгийг тод үсгээр, 1915 онд «Халимаг ярианы хэл зүйн бичиг», “Одоогийн халимаг хэлний тийн ялгал» зэрэг ном, өгүүлэл бичиж тус тус хэвлүүлсэн нь одоо хүртэл монгол хэл, ардын аман зохиолын судлалд чухал хэрэглэгдэхүүн болсоор байгаа билээ. Түүнчлэн «Монгол бичгийн хэлний хэл зүйн лекц» (1902), «Ганьсу мужийн Шаруйгарчуудын хэлэлдэх монгол хэл» (1939) зэрэг ном бичиж хэвлүүлсэн байна. Котвич 1930-аад оноос хойш Алтай хэлнүүдийг харьцуулан судлах ажлыг сонирхон, Алтай хэл шинжлэлд чухал байр эзлэх бүтээлүүдээ туурвисан юм. Тэдгээр бүтээлийн гол зорилго нь өөрийнх нь хэлсэнчлэн Алтай хэлнүүдийн хооронд байсан ба одоо байгаа харилцаа холбоог тодорхойлоход оршиж байжээ. ВЛ.Котвич бас монгол эх бичгийн судлалд үнэт хувь нэмэр оруулсан юм. Монгол бичиг үгсийн дурсгалыг нээн олох, түүнийг тайлан унших, тэдгээрийг судлах ажилд багагүй цаг, хөдөлмөрөө зарцуулжээ. 1912 онд Монгол нутагт явсан шинжилгээний ангийн бүрэлдэхүүнд оролцож, Тогоонтөмөр хааны зарлиг бүхий монгол бичээсийг Эрдэнэзуугаас олж уншсанаас гадна, Монголын их хаадаас тухайлбал, Өлзийт хаанаас Францын хаадад илгээсэн 1289,1365 оны захидлыг залруулан уншиж, агуулгыг нь нарийвчлан шүлгийн бүтэц, хэлний онцлогийг нь судалсан бөгөөд «Монголын нууц товчоо»- ны эх бичгийн түүхийн тухай болон монголын эртний мөнгөн тэмдгүүдийн талаар сонирхолтой өгүүллүүд хэвлүүлсэн байна.
Энэ эрдэмтэн монголын ард түмний Түүхийг сонирхон судлагч байлаа. Тэрээр ойрад халимагийн түүхэнд холбогдох архивын материал цуглуулж заримыг нь судалжээ. 1919 онд хэвлүүлсэн цуврал өгүүлэлдээ орос, ойрадын харилцааны тухай архивын баримт бичгүүдийг судлан нийтлүүлжээ. Түүний 1914 онд бичиж Петербург хотод хэвлүүлсэн «Орчин үеийн монголын түүх улс төрийн хураангуй» гэдэг бүтээл нь монголын түүхийн судалгаанд чухал байр эзэлдэг юм. Уг бүтээлд манжийн дарлалаас чөлөөлөгдсөн Монгол Улсын тухай өгүүлж, манай ард түмний 1911 оны эрх чөлөөний хөдөлгөөнийг талархан бичсэн байдаг.
Ер нь ВЛ.Котвич монгол хэл соёл, түүхийг сайн мэддэг байсан учраас Монголд ирж Да лам Цэрэнчимид Чин ван Ханддорж, Хайсан гүн, Сайн ноён Намнансүрэн нарын итгэлийг олж тэдэнтэй бичиг захидлаар харилцаж байжээ. Тухайлбал, ВЛ.Котвич 1912.4.23-нд Да лам Цэрэнчимидэд бичсэн нэг захидалдаа, “Орос, Монгол хэл бичиг мэдэх бусад дэлхий дахины элдэв сайн ёс журам мэдэх эрдэмтэн олон хүн маш чухал тул эртнээс нэн яаралтай нэг буюу хоёр сургууль нээж, үүндээ ноёд, харцын ялгалгүй хүүхдийг сургаж орос хэл сурсан хойно орос сургуульд явуулж, Монгол Улсад аль чухал эрдмийн зүйлд сургах хэрэгтэй.
Эрдэм ухаантан үгүй Хан төр өнө удаан тогтож эс чадна” хэмээн бичиж байжээ. Монголын төлөөлөгчид 1913 онд Орос улсын Петербург хотод айлчилж байхдаа Монголын Засгийн газрын нэрийн өмнөөс зургаан хүнийг Эрдэнийн очир одноор шагнасны нэг нь ВЛ.Котвич байлаа. Монгол судлалд түүний оруулсан өөр нэгэн гавьяа бол монгол судлалыг цаашид үргэлжлүүлэн хөгжүүлэх судлаачдын залуу үеийг сурган хүмүүжүүлж бэлтгэсэнд оршино.
Үүнд: Б.Я.Владимирцовыг Монгол Улсын Ховдын хязгаарт нутагладаг Ойрад, Н.Очировыг Халимаг, А.Рудневийг өвөрмонгол, Ж.Цэвээнийг Буриад, бусад судлаачдыг манж, тэнгэс уруу эрдэм шинжилгээний ажлаар урт богино хугацаагаар тус тус илгээж тухайн үндэстэн, угсаатны хэл соёл, аман зохиол, түүх, зан үйл, шашин шүтлэгийг судлан сурвалжлуулсан нь Орос дахь монгол судлалыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр болсон байна. Ялангуяа Б.Я.Владимирцовыг Монгол Улсын Дөрвөд далай хан аймгийн арван баядын хошуунд урт хугацаагаар ажиллуулж алдарт туульч М.Парчины хайлдаг тууль, ойрад монголын хэл аялгуу, аман зохиол, түүх соёл, зан үйл, шашин шүтлэгийг судлуулсан нь нүдээ олсон хэрэг байлаа. ВЛ.Котвич Дөрвөд далай хан аймгийн арван баядын хошуунд худалдааны ажлаар олон жил суусан Оросын иргэн А.В.Бурдуковтой захидлаар харилцаа тогтоож их туульч М.Парчин түүний хайлдаг туулийн тухай үнэ цэнтэй мэдээлэл авч байжээ.
Тухайлбал 1908 онд Петербургийн их сургуулийн профессор ВЛ.Котвичид Парчингийн тухай мэдээлж зарим тууль үлгэрийг явуулжээ. Мөн түүнчлэн 1910.1.15-нд А.В. Бурдуковоос В Л. Котвичид бичсэн захидалдаа “Дөрвөд нутаг тууль элбэг боловч бичгээр үлдсэн нь бараг үгүй. Зөвхөн туульчид л туулиа хайлна. Гэтэл туульч ч тун ховор байх юм. Дөрвөд даяар нэр цуутай нэг туульч танил надад бий. Түүний хайлдаг туулиуд маш урт бөгөөд 5- 6 түүнээс ч олон орой нэг туулийг хайлна. Түүний мэддэг бүхнийг бичье гэвэл нэг томоохон ботиор ч зогсохгүй (Бурдуков Старой и новой Монголии. 1969.224) гэжээ.
А.В.Бурдуков М.Парчины туулиудыг бичиж авах гэж долоо хоног, бүтэн cap, түүнээс ч урт хугацаагаар туульч, бичээч хоёрыг гэртээ тогтоон барьж байх тохиолдол гардаг байжээ. Үүнээс болж бие биедээ уурлаж уцаарлах, тунирхах, цааргалах тохиолдол гарч байсныг А.В Бурдуков нэг биш удаа захидалдаа дурдсан байдаг. Жишээлбэл, 1910.4.4-нд В Л. Котвичид бичсэн захидалдаа “Одоо туульч, бичээч хоёр миний дэргэд амьдарч “Даньхүрэл” туулийг бичиж байна. Дуусангуут танд явуулна. Энэ мэтийн туулийг дахин явуулах хэрэгтэй эсэхээ бичээрэй. Хэрэв танд хэрэггүй бол эднийг ийнхүү удаан барьж байх хүсэл надад алга.
Эд миний дэргэд cap гаруй болж байгаа бөгөөд тууль нь ч дуусаагүй байна. Туульч маань ч тэвчээр тэсвэр алдаад хойргошоод болохоо байлаа. Түүнд үргэлж ая тал засч байх надад үнэхээр хэцүү байна. Намайг чухам яах гэж тууль бичиж авч байгааг ойлгохгүй бөгөөд заримдаа бүр ямар хачин этгээд вэ? гэж боддог бололтой” (Бурдуков. 1969.229) гэсэн бол 1911.6.8-нд бичсэн захидалдаа “Тууль бичиж авах нь энэ жил үлэмж үнэтэй, хүнд хэцүү болж байна. Туульч маань өнгөрсөн жилийг бодвол улам тунирхуу байдаг болов. Шуудхан хэлэхэд би бүр залхаж гүйцлээ” (Бурдуков.Старой и новой Монголии1969.260) гэжээ.
Профессор ВЛ.Котвич 1910 онд ...Таны явуулсан материалыг хүлээж авлаа. Ялангуяа “Даньхүрэл” гэдэг тууль их хэрэгтэй зүйл байна” гэж хариу захидал бичжээ. Ийнхүү их туульч М.Парчин, түүний хайлдаг туулийн тухай мэдээ анх удаа Оросын эрдэмтдийн сонорт хүрсэн байна. Шинжлэх ухааны асар их үнэ цэнэтэй мэдээ материал авсан профессор ВЛ. Котвич Парчингийн туулийг илүү их сонирхон дахин нэг туулийг тэмдэглэн авч илгээнэ үү? гэж хүссэн байна. АВ.Бурдуков ВЛ. Котвичийн хүсэлтээр баядын алдарт бичээч Мажараар “Бум эрдэнэ" туулийг бичүүлж явуулжээ.
Улмаар АВ.Бурдуков ВЛ. Котвичид 1910.10.31-нд бичсэн захидалдаа “Хэрвээ баядын аман зохиол эрдэм шинжилгээний ажилд үнэхээр хэрэгтэй юм бол ирэх намар энэхүү туульч тайжийг би Петербургт та нар дээр авч очъё. Түүний туулиудыг зөв тэмдэглэж авахын тулд би түүнтэй хамт cap хагас орчим хугацаагаар очиж болох юм. Энэ хүн бол дөрвөдийн хязгаарт байгаа цорын ганц мэргэжсэн туульч шүү. Чухам ийм арга хэмжээ авбал лав 1000- с доошгүй рубль зарцуулах байх. Ийм их мөнгө зараад ашиг олох болов уу даа (Бурдуков.Старой и новой Монголии1969.239) гэжээ.
Энэ захидалд М.Парчинг Петербургт дагуулж очих санаа байсан боловч ямар нэгэн ашиг гарахгүй бөөн зарлага гарна гэж тэр үед үзэж байсан бололтой байна. Үүний мөрөөр В Л. Котвич хариу мэдэгдэхдээ өөрийн шавь БЯ. Владнмирцовыг биеэр явуулан. Энэ хүн бол баяд нутагт очиж тэдний хэлийг сурч янз янзын үлгэр тэмдэглэн авахыг туйлын их хүсдэг хүн гээд түүнийг Парчин туульч мэтийн хамгийн сайн туульчидтай уулзуулж өгөхийг танаас онцлон хүсч байна гэжээ.
Энэ мэтээр Профессор ВЛ. Котвич АВ.Бурдуковын хэд хэдэн захиа, явуулсан материалыг хүлээж аваад ер нь газар дээр нь тусгай хүн явуулж суурин нухацтай судалгаа хийлгэхээр шийдэж 1911 онд Б.Я. Владимирцовыг баруун монгол уруу явуулжээ. Б.Я.Владимирцов Хангилцагийн голд ирээд М.Парчинтай ойр дотно танилцаж түүний хайлдаг тууль, туульч болсон түүх, амьдрал ахуй, ойрад монголчуудын түүх, соёл, аман зохиол, зан үйл, шашин шүтлэг, хэл аялгууны холбогдолтой асар их материалыг тэмдэглэн авчээ.
Ийнхүү монгол судлалыг хөгжүүлэх, монголч эрдэмтдийг сурган хүмүүжүүлэх ариун үйлст болон монгол хэл, аман зохиол, эх бичиг, түүх, соёлын судлалд Владислав Людвикович Котвичийн оруулсан үнэт хувь нэмрийг манай ард түмэн өндөр үнэлдэг билээ.
|
| 1914 оны үеийн Монголын газар нутаг |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбатын хилээр гарах эрхийг хязгаарлажээ 12:10 Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат тэргүүтэй хүмүүсийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж, өнгөрсөн
|
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат тэргүүтэй хүмүүсийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж, өнгөрсөн »»
|
|
7,9 тэрбум төгрөгтэй тэнцэх валют хуурамчаар хэвлэж, иргэдийг залилдаг байсан 3 этгээдийг баривчиллаа 11:50 Тодруулбал, БНХАУ-ын 100 юань дэвсгэрт 148,558 ширхэг, АНУ-ын 100 ам.долларын дэвсгэрт 1614 ширхэг нийт 7,9
|
Тодруулбал, БНХАУ-ын 100 юань дэвсгэрт 148,558 ширхэг, АНУ-ын 100 ам.долларын дэвсгэрт 1614 ширхэг нийт 7,9 »»
|
|
Хаврын морин уралдааныг сэргээх бодит шийдэл олохуу? 11:39 Саяхан хүртэл “хаврын морин уралдаан” хэмээн нэршиж, олон арван жилийн турш өвлөн уламжлагдсан уралдааныг сэргээх
|
Саяхан хүртэл “хаврын морин уралдаан” хэмээн нэршиж, олон арван жилийн турш өвлөн уламжлагдсан уралдааныг сэргээх »»
|
|
“Зэс Эрдэнийн Хувь” ХХК шөнийн цагаар нууцаар олборлолт явуулж, тээвэрлээд саатуулагджээ 10:42 “Зэс Эрдэнийн Хувь” ХХК-ийг өнгөрсөн оны 11-р сард эрх бүхий байгууллагаас үйл ажиллагаа явуулах боломжгүй
|
“Зэс Эрдэнийн Хувь” ХХК-ийг өнгөрсөн оны 11-р сард эрх бүхий байгууллагаас үйл ажиллагаа явуулах боломжгүй »»
|
|
Ж.Чинбүрэн: Өвчний хяналт, сэргийлэлтийн үндэсний төв байгуулахыг засгийн газар дэмжлээ 10:39 Монгол Улсын Засгийн газар өнөөдөр (2026.02.11) эрүүл мэндийн салбарын бодлого, тогтолцоонд стратегийн шинжтэй
|
Монгол Улсын Засгийн газар өнөөдөр (2026.02.11) эрүүл мэндийн салбарын бодлого, тогтолцоонд стратегийн шинжтэй »»
|
|
Ахмад настнуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ 10:32 "Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн цагаан сарын баярыг угтан ахмад настнуудыг хүлээн авч хүндэтгэл
|
"Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн цагаан сарын баярыг угтан ахмад настнуудыг хүлээн авч хүндэтгэл »»
|
|
500 мянган төгрөг хүртэлх худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг 100 хувиар хөнгөлж, буцаан олгоно 10:31 Монгол Улсын 2025 оны намрын ээлжит чуулганаар Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын
|
Монгол Улсын 2025 оны намрын ээлжит чуулганаар Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын »»
|
|
Нуурын толио, гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна 10:29 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр өнөөдөр буюу хоёрдугаар сарын 11-ний
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр өнөөдөр буюу хоёрдугаар сарын 11-ний »»
|
|
"Нэгдсэн Орос" намын дарга Д.А.Медведевтэй уулзав 15:27 Монгол Улсын Их Хурлын дарга бөгөөд Монгол Ардын Намын дарга Н.Учрал ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа
|
Монгол Улсын Их Хурлын дарга бөгөөд Монгол Ардын Намын дарга Н.Учрал ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа »»
|
|
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын өмгөөлөгчид хурлыг элдэв шалтгаар хойшлуулах гэсэн ч шүүх хүлээн авсангүй 15:26 УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн
|
УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн »»
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад зорчих эрхийг хязгаарлах ял оноов 13:19 Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн дарга агсан Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад холбогдох хэргийг анхан шатны
|
Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ ХНН-ийн дарга агсан Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Гарьдад холбогдох хэргийг анхан шатны »»
|
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны хурлын төрийн думын дарга В.В.Володин нар албан ёсны хэлэлцээ хийв 12:39 Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
|
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. »»
|
|
Австралийн засгийн газар Roblox-ыг шалгана 11:49 СИДНЕЙ, 2026 оны хоёрдугаар сарын 11 /Reuters/. Цахим тоглоомын Roblox платформыг ашиглан хүүхдүүдийг
|
СИДНЕЙ, 2026 оны хоёрдугаар сарын 11 /Reuters/. Цахим тоглоомын Roblox платформыг ашиглан хүүхдүүдийг »»
|
|
АН Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалтай хүмүүсээ хамгаалах хэрэгтэй 11:33 2027 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болно.Намууд нэр дэвших магадлалтай хүмүүсээ одооноос далдуур бэлтгэж байгаа.
|
2027 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болно.Намууд нэр дэвших магадлалтай хүмүүсээ одооноос далдуур бэлтгэж байгаа. »»
|
|
Дулааны V цахилгаан станц төслийн санхүүжилтэд 200 тэрбумын бонд гаргах эрхийг нийслэлд олголоо 11:22 “Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг санхүүжүүлэх зорилгоор 200 тэрбум төгрөг хүртэлх үнэт цаасыг хууль
|
“Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг санхүүжүүлэх зорилгоор 200 тэрбум төгрөг хүртэлх үнэт цаасыг хууль »»
|
|
Баталгаагүй линк дээр дарж залилуулжээ 11:11 Сүүлийн үед төрийн цахим үйлчилгээний еMongolia платформын нэр, зураг, таних тэмдгийг хууль бусаар ашиглан иргэдийг
|
Сүүлийн үед төрийн цахим үйлчилгээний еMongolia платформын нэр, зураг, таних тэмдгийг хууль бусаар ашиглан иргэдийг »»
|
|
Иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших, ашиглах хүсэлтийг орон нутагт нь шийдвэрлэнэ 10:33 ”Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт”-ыг баталж,
|
”Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт”-ыг баталж, »»
|
|
Х.Булгантуяагийн асуудал Олон улсын парламентын холбоон дээр яригджээ 10:02 УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяатай холбоотой асуудал Олон улсын парламентын холбооны түвшинд яригдаж эхэлжээ.
|
УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяатай холбоотой асуудал Олон улсын парламентын холбооны түвшинд яригдаж эхэлжээ. »»
|
|
Эрчүүдийн ноён нуруу эрүүл мэнд дээр “хугардаг” 09:57 Монгол Улс дахь нийгмийн эрүүл мэнд, тэр дундаа монгол эрчүүдийн эрүүл мэндийн асуудлыг онцгойлон анхаарч,
|
Монгол Улс дахь нийгмийн эрүүл мэнд, тэр дундаа монгол эрчүүдийн эрүүл мэндийн асуудлыг онцгойлон анхаарч, »»
|
|
Ахуйн гал түймрийн дуудлага 12.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна 09:54 Он гарсаар улсын хэмжээнд хоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар ахуйн гал түймрийн 456 дуудлага бүртгэгдсэн байна.
|
Он гарсаар улсын хэмжээнд хоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар ахуйн гал түймрийн 456 дуудлага бүртгэгдсэн байна. »»
|
|
Нэгдүгээр сар 1940 оноос хойш тохиолдож байгаа 29 дэх хур тунадас ихтэй сар болж өнгөрлөө 09:48 Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан нэгдүгээр сарын уур амьсгалын тойм мэдээгээр сарын
|
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан нэгдүгээр сарын уур амьсгалын тойм мэдээгээр сарын »»
|
|
“Мэхлэгч” нэвтрүүлгээр яллагдагч уригдаж Монгол төрийн тусгай албаныхныг, улстөрчдийг, ААН-ийг гүтгэж эхэллээ 14:28 Монгол Улсын баруун бүсэд зам тавих гэж ирээд Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийг нь ганцхан өдрийн дотор залгиад
|
Монгол Улсын баруун бүсэд зам тавих гэж ирээд Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийг нь ганцхан өдрийн дотор залгиад »»
|
|
Сургуулийн эргүүл хийх эцэг, эхэд ажлаас нь бүтэн өдрийн чөлөө олгох санал гаргалаа 13:48 НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 177-р тогтоолоор батлагдсан “Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-ын
|
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 177-р тогтоолоор батлагдсан “Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-ын »»
|
|
Зодуулсан цэргийн гурван шүд үүрсэн байжээ 13:46 Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2026 он нэгдүгээр сарын 24 өдөр тог тасарсан үеэр үгэнд орсонгүй хэмээн хал цэрэг нь
|
Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2026 он нэгдүгээр сарын 24 өдөр тог тасарсан үеэр үгэнд орсонгүй хэмээн хал цэрэг нь »»
|
|
Улс төрийн намуудын санхүүгийн тайлан авах хугацаа өнөөдөр дуусна 13:39 Улс төрийн намын тухай хуулийн 37.2-т “Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долоодугаар сарын 20,
|
Улс төрийн намын тухай хуулийн 37.2-т “Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долоодугаар сарын 20, »»
|
|
Зах, худалдааны төвүүд энэ сарын 17-ныг дуустал ажиллана 13:13 Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллах нь.
|
Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд уртасгасан цагаар ажиллах нь. »»
|
|
Иргэдийн хөл хөдөлгөөн ихэссэн ч орлого муу байгаа учир Нарантуул захынхан бухимдангуй байна 12:07 Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд рүү чиглэх иргэдийн хөл хөдөлгөөн ихэсдэг.
|
Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд рүү чиглэх иргэдийн хөл хөдөлгөөн ихэсдэг. »»
|
|
"Хөгжлийн банк"-ны хэргийг ирэх сарын 2 хүртэл хойшлууллаа 11:18 “Хөгжлийн банк”-ны нэртэй хэрэг дөрвөн жилийн турш шүүхийн шат дамжин шийдвэрлэгдэж байна. Энэ хугацаанд анхан
|
“Хөгжлийн банк”-ны нэртэй хэрэг дөрвөн жилийн турш шүүхийн шат дамжин шийдвэрлэгдэж байна. Энэ хугацаанд анхан »»
|
|
Дархан аварга А.Сүхбат 20 жилийн дараа Монгол бөхийн өргөөнд хүүгээ дагуулан ирж хүчийг үзүүлэв 11:14 55 насан дээрээ А.Сүхбат 56 дахь түрүүгээ хүртэж, баяр бахдал дүүрэн туг тойров. Түүний форм, бяр чадал нь огт
|
55 насан дээрээ А.Сүхбат 56 дахь түрүүгээ хүртэж, баяр бахдал дүүрэн туг тойров. Түүний форм, бяр чадал нь огт »»
|
|
Хөвсгөлд нэг хүүхэд улаанбурхны халдвараар нас баржээ 11:10 Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд нас барж, улсын хэмжээнд эндэгсдийн тоо 13-т хүрсэн тухай ХӨСҮТ мэдээлэв.
|
Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд нас барж, улсын хэмжээнд эндэгсдийн тоо 13-т хүрсэн тухай ХӨСҮТ мэдээлэв. »»
|
|
Тэргүүн их хамба лам Д.Жавзандорж: Гарч байгаа жилдээ "Би үүнтэй тэмцэх юм шүү" гэж өөртөө амлалт өгөөд өдөр бүр бодож байвал танд үр өгөөж нь ирнэ 10:00 Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номуун хан, гэвш лхарамба Д.Жавзандоржтой ярилцлаа.
|
Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба Номуун хан, гэвш лхарамба Д.Жавзандоржтой ярилцлаа. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
Ахмад бөхчүүдийн барилдаанд дархан аварга А.Сүхбат түрүүллээ 09:45 Арвандолдугаар жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд
|
Арвандолдугаар жарны Сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд »»
|
|
2026 оны төсөвт уул уурхайн салбарын орлого нь төсвийн гол эх үүсвэр хэвээр байна 09:42 2026 оны улсын төсөвт уул уурхай, татвараас төвлөрүүлэх орлогын тооцоог харья.
|
2026 оны улсын төсөвт уул уурхай, татвараас төвлөрүүлэх орлогын тооцоог харья. »»
|
|
"Хакухо Кап 2026" олон улсын сүмо бөхийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа 09:36 Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап–2026” олон улсын сүмо
|
Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап–2026” олон улсын сүмо »»
|
|
Сарнаас цааш 7560 км зорчих сансрын анхны аялал 09:23 1972 оноос хойш хүн төрөлхтөн сарыг зүглэн дэлхийн нам тойрог замыг орхиж, анх удаа гүн сансарт хөл тавих гэж байна.
|
1972 оноос хойш хүн төрөлхтөн сарыг зүглэн дэлхийн нам тойрог замыг орхиж, анх удаа гүн сансарт хөл тавих гэж байна. »»
|
|
Х.Нямбаатар: Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сургалтын чанар, агуулгыг сайжруулах санал, санаачилгыг дэмжинэ 09:20 Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгийн хүртээмж, чанар стандартыг сайжруулах хүрээнд баримталж буй бодлого,
|
Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгийн хүртээмж, чанар стандартыг сайжруулах хүрээнд баримталж буй бодлого, »»
|
|
МҮХАҮТ-аас бизнесийн орчны тодорхойгүй байдалд анхаарал хандууллаа 19:29 Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим бизнесийн орчинд үүсээд буй тодорхойгүй
|
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим бизнесийн орчинд үүсээд буй тодорхойгүй »»
|
|
Б.Ачбадрах 55 дугаарт орлоо 14:46 “Милан-кортина-2026” өвлийн олимпын наадмын хоёр дахь өдөр Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Ачбадрах
|
“Милан-кортина-2026” өвлийн олимпын наадмын хоёр дахь өдөр Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Ачбадрах »»
|
|
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ 13:50 Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ. Үүнээс нийслэлд 11517, орон нутагт 2601 бүртгэгдсэн байна.
|
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14123 болжээ. Үүнээс нийслэлд 11517, орон нутагт 2601 бүртгэгдсэн байна. »»
|
|
УИХ-ын гишүүн П.Сайнзоригийн холбогдсон зодооны хэргийг шалгаж байна 13:15 УИХ-ын гишүүн П.Сайнзориг зодооны гэх хэрэг энэ сарын 5-6-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг,
|
УИХ-ын гишүүн П.Сайнзориг зодооны гэх хэрэг энэ сарын 5-6-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг, »»
|
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-д албан ёсны айлчлал хийнэ 13:00 УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн думын дарга Вячеслав Викторович Володины урилгаар 2026 оны
|
УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн думын дарга Вячеслав Викторович Володины урилгаар 2026 оны »»
|
|
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаа цэгцэрч эхэллээ 12:58 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026.02.08-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллаж, өмнө өгсөн
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026.02.08-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллаж, өмнө өгсөн »»
|
|
Архи, согтууруулах ундааг хууль бусаар үйлдвэрлэж, худалдан борлуулах гэж байсан үйлдлийг цагдаагийн байгууллага илрүүлж, таслан зогсоолоо 12:54 Тодруулбал энэ оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан
|
Тодруулбал энэ оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан »»
|
|
Улаанбаатар метро төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг боловсруулж дууслаа 12:46 Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээвэр метро төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх хоёрдугаар шатны "Багц 1"-ийн тендерийг зарлаж, материал хүлээн авч буй.
|
Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээвэр метро төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх хоёрдугаар шатны "Багц 1"-ийн тендерийг зарлаж, материал хүлээн авч буй. »»
|
|
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод ОУЖБХолбоо IJF Их Дуулга тэмцээнийг дахин 4 удаа зохион байгуулах эрхээ баталгаажууллаа 12:39 2026 Парисын Их Дуулга тэмцээний үеэр Дэлхийн жүдо бөхийн аяллын ирээдүй аль хэдийн тодорхойлогдож Олон улсын
|
2026 Парисын Их Дуулга тэмцээний үеэр Дэлхийн жүдо бөхийн аяллын ирээдүй аль хэдийн тодорхойлогдож Олон улсын »»
|
|
Гудамжинд айраг зарсан иргэнийг, "хөөв, торгов" гэх сошиал бичлэг олныг талцууллаа 12:37 Сүүлийн өдрүүдэд хотын гудамжинд айраг зарж байсан иргэний бичлэг цахим орчинд цацагдаж, олон нийтийн дунд өрөвдөл,
|
Сүүлийн өдрүүдэд хотын гудамжинд айраг зарж байсан иргэний бичлэг цахим орчинд цацагдаж, олон нийтийн дунд өрөвдөл, »»
|
|
Мэргэжлийн хяналтын газрыг дахин сэргээхгүй байх ёстойг харуулсан тод жишээ 12:35 Сүүлийн үед Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг дахин байгуулах санаачилга төр засгийн түвшинд яригдаж байгаа ч
|
Сүүлийн үед Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг дахин байгуулах санаачилга төр засгийн түвшинд яригдаж байгаа ч »»
|
|
Сар шинийн сорилго барилдаанд улсын арслан Б.Орхонбаяр түрүүллээ 12:30 Их Монгол Хасын Шаравжамц аваргын мэндэлсний 150 жилийн ой, Сар шинийн сорилго барилдаан Улс, аймаг, цэргийн
|
Их Монгол Хасын Шаравжамц аваргын мэндэлсний 150 жилийн ой, Сар шинийн сорилго барилдаан Улс, аймаг, цэргийн »»
|
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Дөрвөн жилийн дайны дүн гарах гэж байна 10:12 Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй
|
Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Т.Санаэг дэмжиж байгаагаа илэрхийлжээ 13:20 ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх
|
ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
“Эрүүл” Өвөр Монгол 11:34 ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2
|
ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2 »»
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ 12:45 Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
|
Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион »»
|
|
АНУ-ын хөлөг онгоц руу ойртон ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг устгажээ 12:23 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар 4 /Reuters/. Мягмар гарагт “Авраам Линкольн” хөлөг онгоц руу ойртож ирсэн »»
|
|
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ 09:41 Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй
|
Японд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй »»
|
|
Н.Моди Оросоос газрын тос худалдаж авахаа зогсоохыг зөвшөөрсөн гэв 13:33 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 3 /DW/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросоос газрын тос »»
|
|
Цахим луйврын бүлэглэлийн гишүүдийг цаазаар авчээ 13:14 Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр
|
Мьянмар дахь цахим луйврын төвүүдтэй холбоотой дөрвөн хүнийг Хятадад цаазаар авсан байна. Тэд Бай овогтын гэр »»
|
|
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ 09:16 ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох
|
ДУБАЙ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BelTA/. Дан роботуудын оролцоотойгоор барих дэлхийд анхных болох »»
|
|
Трамп: Путин Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн 15:24 ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн
|
ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн »»
|
|
Австралид хэт халж байна 15:23 КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун
|
КАНБЕРРА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /Euronews/. Австралид хэд хэдэн муж улсыг хамарсан аагим халуун »»
|
|
Украины элитүүд нэр, нүүрээ алдаж гүйцлээ, авлигад идэгдэж самуурлаа 10:27 Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог
|
Украины нутаг дэвсгэр, хүн ам, байршлын онцлог »»
|
|
Ши Жиньпиний эсрэг төрийн эргэлт хийх оролдлогыг сүүлийн мөчид зогсоож чаджээ 09:49 Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя,
|
Авлигын хэргээр баривчлагдсан гэх Хятадын Ардын чөлөөлөх армийн дотор Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юшя, »»
|
|
|
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|